MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Дархадын цэнхэр хотгор

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2020-07-31 12:08:14

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн баруун хойд хэсэгт  Дархадын цэнхэр хотгор хэмээн алдаршсан байгалийн үзэсгэлэнт газар бий.  Энэ нутаг нь 248 жижиг, том гол горхи, 377 нуур цөөрмийн тогтоц, 24 рашаан булгийн ундарга бүхий их усны хагалбар юм. Мөн энэ бүсэд хурц, шовх, гурвалжин оройтой,  өндөр хадан уулстай   байгалийн өвөрмөц тогтоц бүхий  газар нутаг учраас сүүлийн үед гадаад, дотоодын жуулчид зорин очдог болжээ.