Байгалиа бохирдуулахгүй байхыг уриалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид өөрсдийн санаачилгаар Дэлгэрмөрөн
голын эрэг дагуух хогийг цэвэрлэж ард иргэдийг амарч зугаалахдаа байгалиа
бохирдуулахгүй байхыг уриалж байлаа. Онцгой байдлын газрын ахмад
Х.Мөнхбаатараар ахлуулсан 52 алба хаагч Мөрөн нисэх буудлын урдаас эхлэн тээврийн хэрэгсэл
түр саатуулах байр хүртэлх голын эрэг дагуу долоон километр газарт ил задгай хаясан хогийг
цэвэрлэсэн байна. Энэ үеэр завиар голд орж гол доторх хогийг цэвэрлэсэн бөгөөд Мөрөн сумын Хот тохижилт
үйлчилгээний төвөөс бөөгнүүлсэн хогийг ачиж хогийн цэгт зөөвөрлөсөн байна.