Аянганаас хээрийн түймэр гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-07-28 19:13:52

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Зуун мод багийн Харганы ам гэдэг газар аймгийн төвөөс баруун зүгт 230 км, сумын төвөөс баруун хойд зүгт өчигдөр 25 км газарт аянганаас хээрийн түймэр гарсан байна.

Түймрийг тус аймгийн Хилийн 0257 дугаар ангийн Цэцэрлэг сум дахь дугаар салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж түймрийг  оройн 19 цагт бүрэн унтраасан байна. Өнөө шөнө нийт нутгаар маргааш нутгийн хойд хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхын аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

相关新闻