Шилдэг сум, байгууллагуудын шагналыг гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-07-27 22:59:38

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас 2019 оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр тэргүүлсэн сумдын Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлаг, байгууллага, хэлтсүүдэд шагнал гардууллаа. 

Өнгөрсөн оны үйл ажиллагааны үнэлгээгээр  Мөрөн сум тэргүүлж,  Шинэ-Идэр, Тариалан, Рашаант, Цагаан-Уул сумд удаах байрт шалгарсан байна. Байгууллагуудаас Хөвсгөл Ус суваг ХХК, агентлагуудаас Нийгмийн даатгалын хэлтэс,Татварын хэлтэс, Орон нутгийн өмчийн газар,  хэлтсүүдээс Санхүү төрийн сангийн хэлтэс, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэсүүд тус тус шалгарч шагналаа гардан авлаа.  Шагналыг Аймгийн Засаг дарга Л.Ганболд, Аймгийн Засаг даргын орлогч  Б.Баттогтох, Аймгийн ЗДТГ-ын дарга Х.Ган-Очир, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Г.Гандэлгэр  нар гардуулан өглөө. Энэ үеэр шагналыг коронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор өнөөдрийг хүртэл хойшлуулсан гэдгийг энэ үеэр хэлэв. 

相关新闻