Үйлчилгээний ажилтныг “Туслах сувилагч”-аар мэргэшүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-07-24 10:46:29

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны сургуультай хамтран 30 туслах сувилагчийг бэлтгэжээ.

Аймгийн Нэгдсэн эмнэлэг, 23 сумын эрүүл мэндийн төв бүрээс үйлчилгээний ажилтныг сонгон авч, туслах сувилагчаар бэлтгэж мэргэшүүлэх  сургалтыг зохион байгуулж төгсөгчдөд мэргэжлийн үнэмлэхийг гардууллаа. Тус аймаг 2016 оноос эхлэн туслах сувилагчийн сургалтыг зохион байгуулж  74 үйлчилгээний ажилтныг бэлтгэсэн бол өнөөдрийн байдлаар нийт 104 туслах сувилагчтай боллоо. Үйлчилгээний ажилтан  туслах сувилагч болсноор цэвэрлэгээ үйлчилгээгээ хийхээс гадна асаргаа сувилгаа үзүүлж, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох арга зүйн зөвлөмжийг өгөх юм. Мөн хүнд өвчтэй хэвтрийн иргэдийг асарч сувилах, төрөх ээжүүдэд мэдээлэл зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг давхар хүргэснээр эмнэлгийн мэргэжилтэн болж цалин нэмэгдэх боломж бүрдэж байгаа ажээ.  

相关新闻