Нийгмийн даатгалын хэлтсийн 9 байцаагч эрхийн үнэмлэхээ гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-07-23 17:01:16

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 9 байцаагч улсын байцаагчийн эрхийн үнэмлэхээ гардан авлаа. Нийгмийн даатгалын байцаагч нар гурван жил тутам шалгалт өгч улсын байцаагчийн үнэмлэхээ авдаг ажээ.

Тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс 53 ажилтан албан хаагчтайгаас 48 мэргэжилтэн байцаагч гэсэн албан тушаалыг эрхэлдэг байна.  Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч, хариуцлага хүлээлгэх эрх бүхий  албан тушаалтан тул нийгмийн даатгалын улсын байцаагч гэсэн эрх үнэмлэх олгодог ажээ. Улсын байцаагчийн эрхийн үнэмлэхийг  Н.Хөвсгөлдалай, Ц.Бурмаа, Б.Номин, Ц.Амгаланжаргал Б.Мягмаржав, Ринченлхүмбэ сумаас Б.Чулуунчимэг, Алаг-Эрдэнэ сумаас Э.Энхцэцэг, Хатгал тосгоноос  Д.Нандинцэцэг нар тус тус  гардан авлаа.


相关新闻