Хилийн торыг шинэчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-07-22 21:40:02

Дорнод /МОНЦАМЭ/. Зүүн хилийн торыг шинэчлэх ажил хийгдэж байна. Энэ жил 100 орчим км-т хилийн торыг шинэчлэн барьж байгуулахаар төлөвлөж, хилийн 0132, 0252, 0151 дүгээр ангийн албан хаагч, инженерийн бүлэг ажиллаж байгаа юм.

Өнгөрсөн тавдугаар сараас байгууламжийн ажил эхэлсэн бөгөөд одоогоор тор татах ажил 50 гаруй хувьтай үргэлжилж байна гэж мэдээлэв.

Хилийн торон саадын байгууламжийг 20-30 жилийн дараа зайлшгүй шинэчлэх шаардлагатай болдог. Тэр тусмаа модон суурьтай байх үед амархан өмхөрч элэгдэлд ордог байсан аж. Харин төмөр суурьтай хийж байгаа учраас 50-иад жилийн насжилт даана гэж үзэж байна. Ташрамд УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн сонгуулийн үеэр Баянтүмэн сумын иргэдтэй уулзах үеэр цаг агаар муудахад мал хилд тулж, хил давах эрсдэл үүсдэг учир хилийн торыг шинэчлэн сэргээн засварлах талаар малчдаас санал хүсэлт тавьсан байна.  

Он гарсаар 4000 гаруй адуу улсын хилд тулсныг хилийн 0132 дугаар ангийн алба хаагчид зогсоож, ард иргэдэд учирч болзошгүй гурав орчим тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ. 

相关新闻