Хэрэглэгчдэдээ хүрч үйлчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-07-22 16:40:15

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Ус дулааны “Дөрвөлж” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нь хэрэглэгчдэдээ үйлчилгээгээ ойртуулж, гэрийнхээ гаднаас бүх үйлчилгээг авах боломжийг өгчээ.

Тодруулбал, тус газар нь Сүхбаатар Хаан банктай хамтран явуулын үйлчилгээг орон сууцны хорооллуудын үүдэнд үзүүлж байгаа аж. Явуулын үйлчилгээ нь томоохон орон сууцны хорооллуудад хоёр өдрийн турш үргэлжлэн явагдах бөгөөд энэ хугацаанд иргэд, хэрэглэгчид  Facebook messenger автомат хариулагчид бүртгүүлэх, төлбөр тооцоо барагдуулах, Хаан банкны Е-billing үйлчилгээнд холбогдох, усны тоолуур, усны карт зэргийг худалдан авахаас гадна газрын үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ уламжилж, өөрт хэрэгцээт мэдээлэл, зөвлөмжүүдийг авах боломжтой юм байна. 


相关新闻