Луцк хотод хүмүүсийг барьцаалсан этгээдийг баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КИЕВ. /Ukrinform/.
Украины баруун нутгийн Луцк
хотод автобусны зорчигчдыг барьцаалсан зэвсэгт этгээдийг баривчилж,
барьцаалагдсан бүх хүнийг суллалаа гэж тус улсын Дотоод хэргийн дэд сайд Антон
Герашченко “Ukraine 24”
сувагт мэдээлжээ.
Бидний гол
зорилго бол барьцаалагдсан бүх хүнийг эсэн мэнд, гэмтэл бэртэлгүйгээр суллах
байсан тул террорист этгээдтэй хэлэлцээ хийсэн” гэж тэрбээр хэлсэн байна. Түүний
мэдээлснээр, барьцаалагдсан хүмүүсийг сулласан нь тусгай ажиллагааны гол үр дүн
байсан ажээ.
“Украины
Ерөнхийлөгч Владимир Зеленский гэмт этгээдийг бууж өгч, барьцаалсан хүмүүсээ суллахыг
ятгасан” гэж Ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дарга Кирилл Тимошенко “Facebook” хуудсандаа нийтэлсэн байна.
“Луцкт хүндхэн
өдөр болж өнгөрлөө. Хэн ч гэмтэж бэртээгүй тул Ерөнхийлөгчид талархаж байна.
Ерөнхийлөгч эхний ээлжинд өндөр настай эмэгтэй, өсвөр насны хүүхэд, жирэмсэн
эмэгтэй гэх мэт гурван хүнийг суллахыг ятгаад, дараа нь бүх хүнийг суллаж, бууж өгөхийг ятгасан” гэж К.Тимошенко мэдээлжээ.
Мөн тэрбээр
Украины Аюулаас хамгаалах хүчин, Үндэсний цагдаагийн газрын алба хаагчдад ард
иргэдийн аюулгүй байдлын төлөө хамтран ажилласанд талархал илэрхийлсэн байна.
Луцк хотод долоодугаар
сарын 21-ны өдөр зэвсэглэсэн этгээд зорчигчид бүхий автобусыг барьцаалжээ. Тэрбээр
автобусанд тэсрэх төхөөрөг суурилуулсан бөгөөд өөртөө автомат буу, олон тооны
тэсрэх төхөөрөг байгаа гэж хэлсэн байна. Үүнээс гадна олон нийтийн газарт
алсаас удирдах боломжтой тэсрэг төхөөрөг суурилуулсан гэж хэлжээ.
Аюулаас хамгаалах
хүчний мэдээлснээр, автобусанд 10 зорчигч байжээ. Гэмт этгээдийн жинхэнэ нэрийг
Максим Кривош гэдэг бөгөөд өмнө нь хоёр удаа гэмт хэрэгт холбогдож, 10 жил шоронд
хоригдсон нэгэн аж. Аюулаас хамгаалах хүчний мэргэжилтнүүд дээрх хэргийг мөрдөн
шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.