БНАСАУ коронавирусний вакцин бүтээж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2020-07-18 13:26:35

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ шинэ коронавирусний вакциныг өөрсдийн хүч хөдөлмөрөөр гарган авахаар ажиллаж байна гэж тус улсын Шинжлэх ухааны судалгааны зөвлөл өнөөдөр мэдээлжээ.


Шинжлэх ухаан, технологийн төрийн хорооны харьяа “Mirae” цахим хуудсанд мэдээлснээр, судлаачид одоогоор “COVID-19”-ийн вакцины эмнэлзүйн туршилтыг явуулж байгаа ажээ.


БНАСАУ-ын Анагаахын шинжлэх ухааны академийн харьяа Анагаах ухааны биологийн хүрээлэн вакцин бүтээх ажиллагааг удирдан явуулж байна гэж дээрх мэдээнд тэмдэглэжээ.


БНАСАУ-ын мэдээлснээр, уг вакциныг амьтад дээр туршихад дархлааны хариу урвал үзүүлж, аюулгүй болох нь тогтоогдсон бөгөөд эмнэлзүйн туршилтыг энэ сард эхлүүлсэн байна.


Тус улсад коронавирусний халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм. Түүнчлэн судлаачид эмнэлзүйн туршилтын гуравдугаар үе шатыг явуулах талаар хэлэлцэж байгаа ажээ.


Мөн Шинжлэх ухааны төрийн академийн био-инженерингийн салбар коронавирусний вакциныг гарган авах судалгаа явуулж байгаа юм байна. 

相关新闻