Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас коронавирусний халдвараас
урьдчилан сэргийлэх талаар 120 төрлийн цахим мэдээлэл, сургалт сурталчилгааны
ажлыг хийжээ.
Өнөөдрийн байдлаар зургаан байгууллага, 148 хүнд
сургалт сурталчилгаа хийж, 272 гарын авлага, материал тараасан байна. Мөн 9 байгууллага,
аж ахуйн нэгж, сургуулийн нийт 4319 метр квадрат талбайд ариутгал
халдваргүйтгэл хийжээ. 7-р сарын 16-ны өдрийн байдлаар эрүүл мэндийн
байгууллагаар үйлчлүүлсэн 732 хүний халууныг хэмжиж зөвлөгөө өгсөн байна. Түүнчлэн
цахим орчинд урьдчилан сэргийлэх мэдээллийг байршуулж, 160 гаруй иргэнд
мэдээлэл хүргэн ажиллажээ. Эрүүл мэндийн газрын шуурхай штабын өдөр тутмын
мэдээг Онцгой байдлын газрын emer.selenge@yahoo.com хаягаар
хүргүүлж, 7036105 утсанд тогтмол мэдээлж байна. Мөн албан ёсны цахим хуудсанд
тухай бүр сургалт, мэдээлэл сурталчилгааг байршуулан ажиллаж байгаа талаар
аймгийн Эрүүл мэндийн газраас дуулгав.