Нөөцийн мах борлогдож дуусч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймгийн Арвайхээр сумын нөөцөлсөн 16 тонн махнаас нэг тонн орчим мах үлдээд байна.
Тус суманд 2015 оны намар 60 гаруй сая төгрөгийн үнэ бүхий хонь, ямаа, үхрийн 16 тонн мах нөөцөлсөн. Үхрийн 5 тонн, хонины 8 тонн, ямааны 3 тонн нөөцийн махыг 4 сарын 5-аас эхлэн 11 багийн 12 дэлгүүрт зах зээлийн ханшнаас 1000 төгрөгөөр татуу худалдаалж байгаа юм.
Арвайхээр сумаас хавар махны үнийг тогтворжуулах зорилгоор сүүлийн дөрвөн жилд тодорхой хэмжээний мах нөөцөлж ирсэн бөгөөд өнгөрсөн жилийн хавар 60 гаруй сая төгрөгийн 11 тонн махыг худалдаалж байжээ.
Өвөрхангай Б.Батчимэг