Бусад аймаг, орон нутгаас хурдан морь уралдуулах боломжгүй гэдгээ мэдэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-07-10 12:52:08

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг хилийн онцгой бүс нутаг. Ийм учраас баяр наадмын үеэр бусад аймаг, орон нутгаас хурдан морь уралдуулахаар ирэх иргэдийг хүлээн авах, уралдуулах боломжгүй гэдгээ аймгийн Уяачдын холбооноос мэдэгдээд байна.  

Ардын хувьсгалын 99, Сэлэнгэ аймгийн 89, Үндэсний их баяр наадам өнөөдөр хурдан морьдын уралдаан, сурын харваа, шагайн харвайгаар эхэллээ. Наадмын эхний өдөр буюу 7-р сарын 10-ны өдрийн өглөө 07.00 цагт азарганы уралдаанаар наадам эхэллээ. Энэ өдөр азарга, хязаалан, шүдлэн, эрлийз дунд, даага, эрлийз даага насны уралдаан болно. Мөн жороо морьдын уралдаан болох юм. Харин маргааш буюу 11-ний өдөр их нас, соёолон, эрлийз дээд насны морьд уралдана. Энэ удаагийн наадам нь дэлхий нийтэд "COVID-19" цар тахлын дэгдэлт буурахгүй байгаа үед болж буйгаараа онцлогтой юм. 

相关新闻