Гудамжны номын сан байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-07-10 12:14:57
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/ Дундговь аймгийн Мандалговь хотын төв гудамжинд “Номтой Дундговь-гудамжны номын сан” байгууллаа.

Энэхүү үйл ажиллагааг аймгийн ХХААГ-ын хамт олон санаачлан, хуучин хөргөгчийг ашиглан айл бүрт байдаг хуучин ном, сэтгүүлийг цуглуулж бий болгосон байна.

Энэ нь орой үдэш гудамжаар зугаалж, чөлөөт цагаа өнгөрүүлж байгаа иргэд авч унших, судлаад буцааж хийх, эсвэл өөрийнхөө уншихыг хүссэн номоо өөр бусдад хэрэгтэй номоор сольж унших боломжийг олгож байгаа ажээ.

Иргэд тэр бүр номын санд очиж үйлчлүүлж амждаггүй бөгөөд номын сан зөвхөн ажлын цагаар ажилладаг учраас иргэдийн зав чөлөөтэй байх цаг хугацаанд гарт ойр, өөрөө үзэж харж авч болох номын ийм үйлчилгээ цаг үеэ олсон ажил болсныг иргэд хэлж байна.

Цаашид төрийн болон хувийн хэвшил, ТББ-ууд  энэхүү номын санг баяжуулж, хамтран ажиллахыг ХХААГ-аас уриалсан юм. 

相关新闻