Махимпекс", "Ард кредит ББСБ" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-07-09 16:35:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 18 ХК-ийн 20 сая​​​ төгрөгийн үнийн дүн бүхий  193.228 ширхэг хувьцаа  арилжив. Үүнээс 5 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Махимпекс" (MMX+11.79%) болон "Ард кредит ББСБ" ХК (ADB+3.01%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Гурил тэжээл Булган" (GTJ-14.99%) болон "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK-12.50%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байв.

"TOP 20" индекс 0.3 хувиар буурч 16404.86 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,498,475,787,831.54 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


相关新闻