"Сахилга соёлоос эхэлнэ" уриалга гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн
нэрэмжит Сэлэнгэ
аймаг дахь Хилийн 0101 дүгээр ангийн хамт олноос санаачлан
"Сахилга соёлоос эхэлнэ" уриалгыг нийт хилчид, ард
нийтэд хандан гаргажээ.
Сахилга, хариуцлагатай байх нь Монгол Улсынхаа халдашгүй
дархан байдлыг хамгаалах ариун үйлсэд ихээхэн чухал үүрэгтэй аж. Иймээс эл уриалгыг
гаргажээ. Тус анги Монгол Улсынхаа хоймор
болсон дархан хилээ хамгаалж, ариун дагшин байдлыг сахин хамгаалах үүрэг
хүлээсэн гэдгээрээ онцлогой. Тэд энэхүү уриалгаа монгол, англи, хятад, турк, солонгос, герман хэлээр нийтэлжээ.




