"Түмэн шувуут", "Сүү" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-07-03 19:03:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 7 дугаар сарын 3-нд I, II, III ангиллын 18 ХК-ийн  488,052,382.19 төгрөгийн үнийн дүн бүхий 466.886 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 3 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр  "Түмэн шувуут" (TUM+9.56%) болон "Сүү" ХК (SUU+1.01%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мон-Ит Булигаар" (MBG-8.33%) болон "Баянгол зочид буудал" ХК (BNG-7.14%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.29 хувиар буурч 16497.72 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,506,998,352,641.87 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


相关新闻