Төрийн албаны зөвлөлийн ажлын баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-07-02 21:36:16

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Зүмбэрэллхам тэргүүтэй ажлын баг энэ сарын 2-3-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

Ажлын багийнхан Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, шинэтгэлийн үед хийж буй ажиллагааг таниулах, санал авах, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэгт гол зорилгоо чиглүүлжээ. Мөн улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа энэ үед төрийн албаны үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэж буй байдалтай орон нутагт газар дээр нь танилцах, арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Зүмбэрэллхам тэргүүтэй ажлын багийнхан өнөөдөр аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд Төрийн тусгай алба, хэлтэс, агентлагийн удирдлагууд, төрийн зарим байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнуудтай уулзаж, санал бодлоо солилцлоо. Мөн үдээс хойш сумдын ЗДТГ-ын дарга, байгууллагын удирдлагууд, төрийн албан хаагчидтай цахим уулзалт хийлээ

Ажлын багийн бүрэлдэхүүнд Төрийн албаны зөвлөлийн Сургалт, судалгаа мэдээллийн нэгдсэн сангийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, референт Б.Оюуннасан, Сонгон шалгаруулалтын газрын референт М.Алтанбагана, НҮБ-ын “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн бодлогын инновац, стратегийн удирдлагын зөвлөх З.Цолмонбаяр, Төрийн албаны зөвлөлийн, Сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн газрын ажилтан Н.Алтанзул нар багтсан байна. 


相关新闻