Сургагч багш бэлтгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-06-29 10:17:35

Архангай /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхийг бэхжүүлэх талаар эрүүл мэндийн болон бусад салбарын ажилтнуудын чадавхийг сайжруулах зорилгоор ДЭМБ-ын санхүүжилтээр “Коронавируст халдварын үеийн удирдлага, зохион байгуулалт, халдварын сэргийлэлт хяналт, эмнэлзүйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг  ЭМЯ-наас зохион байгууллаа.

Сургалтыг ЭМЯ, ХӨСҮТ, АШУҮИС-ын багш, мэргэжилтнүүд явуулсан ба ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, ЗӨСТ-ийн нийт 20 эмч, мэргэжилтэн хамрагдаж, сургагч багшаар бэлтгэгдлээ.

Мөн дээрх багш, мэргэжилтнүүд Нэгдсэн эмнэлэг дээр коронавируст халдварын үеийн бэлэн байдалд үнэлгээ хийж, мэргэжил аргазүйн зөвлөмж өгчээ.

Бэлтгэгдсэн сургагч багш нар аймгийн нийт эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн ажилтнуудад сургалт зохион байгуулж, коронавируст халдварын үеийн эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлын чадавхийг сайжруулах юм.

相关新闻