Сэлэнгийн нутгаар 30 градусыг давж халж, дуу цахилгаантай, усархаг аадар бороотой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-06-29 10:12:45

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нийт нутгаар ойрын өдрүүдэд 30 градусыг давж халж, зарим газраар дуу цахилгаантай, усархаг аадар бороо орно. Иймд гэнэтийн үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн УЦУОШТ-өөс онцгойлон анхаарууллаа.

2020 оны 6 дугаар сарын 28-ны 20 цагаас 6 дугаар сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд салхи баруунаас 5-10 м/с. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд салхи баруунаас 5-10 м/с. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна.

2020 оны 6 дугаар сарын 30-наас  2020 оны 7 дугаар сарын 4-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 7-р сарын 1-нээс 2-нд шилжих шөнө, 2-нд зарим сумын нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи баруунаас 5-10 м/сек. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

相关新闻