Ерөө голын усны түвшин 51-60 см-ээр нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-06-25 23:07:55

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутагт урсах Ерөө голын усны түвшин 51-60 см-ээр нэмэгдэн үерийн байдалд шилжсэн байна.

Иймээс тус голын сав газраар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялан зугаалж яваа иргэдийг үер усны болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн ОБГ-аас анхааруулж дараах сэрэмжлүүлгийг өглөө. Үүнд:

-Гол усны түвшин нэмэгдэж, үерийн байдалтай байгаа тул гармаар зорчихгүй, зориулалтын гарцтай газраар зорчих,

-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,

-Хөдөө хээр амарч зугаалахаар явахдаа бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулахыг зөвлөлөө.

 

相关新闻