Сэлэнгэ аймагт 73242 сонгогч саналаа өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их
хурлын 2020 оны ээлжит сонгууль өглөөний 07.00 цагт Сэлэнгэ аймагт эхэллээ.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт сонгогчийн
нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 73242, түр хасав тэмдэглээтэй 2960 иргэн байна.
Мөн нийслэл болон бусад аймгаас тухайн тойрогт 28 сонгогч шилжиж иржээ. Аймгийн
төв Сүхбаатар суманд 16135 сонгогч, томоохон сумд болох Мандалд 17909 сонгогч,
Сайхан суманд 6355 сонгогч санал өгөх ажээ. УИХ-ын 2020 оны сонгуулийн Сэлэнгэ
аймгийн 13-р тойрогт 17 сум, 6 тосгон бий. Энд нийт 56 хэсгийн хороо ажиллаж
байна.