Ц.Лхагвасүрэнг Эрүүл мэнд, спортын сайдаар томилохыг дэмжсэнгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ дахь Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв.
Өөрөөр хэлбэл, Ц.Лхагвасүрэнг Эрүүл мэнд, спортын сайдаар томилох асуудлыг хэлэлцлээ. Тус байнгын хорооны дарга Д.Батцогт энэ үеэр Ц.Лхагвасүрэнг томилох асуудлыг Ерөнхий сайд өргөн барьсан учраас хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байв. Ц.Лхагвасүрэнг томилох саналыг МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгээс анх гаргасан. Одоо тус бүлэг задраад буй. Нэгэнт Ерөнхий сайд өргөн барьсан асуудал тул байнгын хороогоор авч хэлэлцсэн ч санал хураалтаар асуудал дэмжигдсэнгүй. Харин Г.Шийлэгдамбыг Эрүүл мэнд, спортын сайдаас чөлөөлөх асуудлыг дэмжлээ.
Б.Туул