Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг даргын А/378 дугаар захирамжаар энэ сарын 23-24-ний өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэхийг хориглолоо.
Уг захирамжид УИХ-ын сонгуулийн санал авах өдөр зургаадугаар сарын 24-ний өдөр болохтой холбогдуулан энэ сарын 23-25-ны өдөр хүртэл тус аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон байна. Түүнчлэн санал хураалтын өдөр буюу 24-нд соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоох ажээ.