Аймгийн Засаг дарга "Түр хязгаарлалт хийх тухай" захирамж гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-06-23 13:38:59

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт явуулахтай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Засаг дарга "Түр хязгаарлалт хийх тухай " А/172 дугаар захирамж гаргасан байна.

Аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дээрх захирамж нь сонгуулийн санал хураалт явж буй нөхцөлд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд энэ сарын 23-ны өдрийн 08.00 цагаас эхлэн 26-ны өдрийн 10.00 цаг хүртэлх хугацаанд хэрэгжих аж. Захирамжид зааснаар энэ тогтоосон хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоосон байна. Мөн сонгуулийн санал авах өдөр гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний төвийг ажиллуулах, соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг тус тус хоригложээ. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллахыг аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа А.Энхбат, сумдын Засаг дарга нарт үүрэг болгосон байна.  

相关新闻