Монголын зураач дэлхийн шилдэг 50-д шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2020-06-22 18:08:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын Усан будгийн нийгэмлэгээс зарладаг "International triennial WATER color & SPIRIT-II" уралдаанд оролцсон Монгол Улсын уран бүтээлч, зураач Д.Батнасан сүүлийн шатанд шалгарав. Тэрээр дэлхийн шилдэг 50 мастер зураачдын нэгээр тодроод байна. 

Олон улсын Усан будгийн нийгэмлэгээс зарладаг дэлхийн усан будгийн биённал уралдаан Болгар улсын нийслэл Софи хотноо болох юм. 


Зураач, урлаг судлаач Д.Батнасан нь эх орныхоо нүүдлийн ахуй соёл, байгаль, монголчуудын уламжлалт соёл, хөдөө нутгийн эгэл жирийн амьдрал ахуйн сэдвээр голчлон уран бүтээл туурвидаг. Ерөнхийдөө байгалийн болон хөрөг зураг, аж байдлын сэдэвт, орчин цагийн урсгал чиглэлээр буюу хийсвэр маягийн сэдвээр зурдаг юм. 




Б.Болд


相关新闻