Сэлэнгэ аймгийн нутгаар ирэх долоо хоногт дуу цахилгаантай бороо орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн УЦУОШТ-өөс цаг агаарын урьдчилан
сэргийлэх мэдээ ирүүллээ. Энэхүү мэдээгээр ирэх долоо хоногт дуу цахилгаантай,
түр зуурын аадар бороо орохыг анхаарууллаа.
Өнөөдөр буюу энэ сарын 20-ны өдөр Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Бага зэргийн
бороо орно. Салхи борооны өмнө ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 25-27
градус дулаан байна. Харин 2020 оны
6 дугаар сарын 22-ноос 26-ныг хүртэлх 5
хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 23-нд зарим сумын
нутгаар, 24-нд ихэнх сумын нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.
Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Бусад
хугацаанд баруунаас 5-10 м/сек. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус
дулаан байна.