Хог хаягдлын зохистой менежментийг дэмжих ажлыг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-06-20 09:16:41

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ-аас хог хаягдалтай тэмцэх ажлыг бодлогоор дэмжин, дорвитой арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний нэг илрэл нь тус суманд хуванцар сав нягтруулан шахах төхөөрөмж суурилуулж, хог хаягдлын зохистой менежментийг дэмжих ажлыг зохион байгуулах гэж байна.

Тодруулбал энэхүү ажлын хүрээнд Сүхбаатар суманд дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг цуглуулан, ангилан ялгах менежментийг сайжруулах ажлыг хийхээр болжээ. Ингэхийн тулд суманд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагыг дахивар хаягдал нягтруулан шахагч төхөөрөмж ашиглуулахаар гэрээ байгуулан хамтран ажиллах төслийн сонгон шалгаруулалтад урьж байгаа аж. Энэхүү сонгон шалгаруулалтад орох байгууллагууд төслийн материалаа энэ сарын 25-ны дотор Сүхбаатар сумын ЗДТГ-ын 207 тоот өрөөнд өгөх юм байна.

相关新闻