Уран бүтээлчид мэргэжлийн дипломоо гардлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн БСУГ-ын санаачилгаар 2017 оноос хойш хэрэгжиж эхэлсэн "Соёлын ажилтан" хөтөлбөрийн хүрээнд аймгийн соёл урлагийн байгууллагад ажиллаж буй уран бүтээлчдийг мэргэшүүлэх, чадавхжуулах мэргэжлийн зэрэгтэй болгох ажлыг өрнүүлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын СУИС-тай хамтран уран бүтээлчдийг сургаж, орон нутгаас сургалтын төлбөрт нь тодорхой дэмжлэгийг үзүүлж ажиллажээ.
Дээрх ажлын хүрээнд суралцаж төгссөн Баянхонгор аймгийн 12 уран бүтээлч дээд боловрол буюу бакалаврын зэргийн ромбо димпломоо Засаг дарга Г.Батжаргалаас гардаж авлаа. Ромбо диплом гардуулах үйл ажиллагаанд БСШУСЯ-ын мэргэжилтэн Д.Мөнхцэцэг, ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд болон аймгийн Хөгжимт Драмын театрын уран бүтээлчид оролцож баяр хүргэв.