Архуст суманд 40 ортой дотуур байрны барилгын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-06-19 16:08:42

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Архуст суманд 40 хүүхдийн ортой шинэ дотуур байрны шав тавьж, ажлыг эхлүүллээ. 

Шав тавих ёслолд аймгийн БСУГ-ын дарга У.Даваажав, Архуст сумын удирдлагууд, иргэдийн төлөөлөл, гүйцэтгэгч компанийн хамт олон оролцлоо.

Архуст сумын Ерөнхий боловсролын сургууль нь 30 багш, ажилтантай, 200 сурагчтай үйл ажиллагаа явуулдаг. Тал хээрийн бүсэд оршдог учир сурагчдын багагүй хувийг малчдын хүүхэд эзэлдэг гэж аймгийн БСУГ-ын дарга У.Даваажав онцоллоо.

ЕБС-ийн дотуур байр нь Бамын байрыг түшиглэн 1984 онд 25 хүүхдийн ортойгоор ашиглалтад орж байсан бөгөөд 25 хүүхдийн багтаамжтай дотуур байранд 40 хүүхэд хүлээж авдаг тул зайлшгүй шинэчлэн барих шаардлага тулгарчээ. 

Мөн тус байранд ЕБС-ийн 1, 2 дугаар анги хичээллэдэг, гал тогоо байрладаг гээд олон үйл ажиллагааг явуулдаг байна.

Шинээр барих 40 ортой дотуур байрны барилгын ажлыг “Хабул Констракшн” ХХК гүйцэтгэх аж. 

相关新闻