Монголбанкнаас алт, мөнгөн зоос шинээр худалдаанд гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2020-06-19 12:57:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас 3 унцын 999 сорьцтой “Хот мандал” алтаар бүрсэн мөнгөн зоос, 1 унцын 999 сорьцтой “Мажестик бүргэд” мөнгөн зоосыг шинээр худалдаанд гаргажээ.


Монголбанк төлбөрийн хэрэгсэл, дурсгалын зоос судлаач, цуглуулагч, сонирхогчдын цуглуулгыг дэмжиж, бэлэг дурсгалын зориулалтаар худалдаж байгаа дурсгалын алтан, мөнгөн зоос, алтан гулдмайн үнийг шинэчлэн тогтоосон байна.




Монголбанкнаас гаргаж буй дурсгалын зооснуудыг онлайнаар худалдаж байгаа бөгөөд холбогдох мэдээллийг coin.mongolbank.mn цахим хуудсанд байршуулжээ. 

相关新闻