Говийн нутгаар 40 градус хүрч хална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн нийт нутгаар ойрын өдрүүдэд бүгчим халуун байхыг аймгийн УЦУОША-наас анхаарууллаа.
Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, хээр талын нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 22-27 градус байх юм байна. Харин говийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус дулаан, Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 34-40 градус дулаан байх аж.