Аймгийн хэмжээнд хаврын тариалалт 96.7 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ онд Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийтдээ 186.7 мянган га-д
тариалалт хийхээр төлөвлөсөн. Энэхүү талбайнхаа 151.0 мянган
га-д үр тариа, үүнээс 142.0 мянган га-д улаан буудай, 12.6 мянган га-д
тэжээлийн ургамал, 18.0 мянган га-д тосны ургамал, 2.5 мянган га-д төмс, 2.6
мянган га-д хүнсний ногоо, бусад үр тариа 9.0 мянган га-д тариалах юм.
Энэ сарын 17-ны өдрийн байдлаар 154.8 мянган га-д үр тариа, үүнээс 151.1 мянган га-д улаан буудай, бусад үр тариа 3.7 мянган га-д, 4.6 мянган га-д тэжээлийн ургамал, 23.0 мянган га-д тосны ургамал, 2.7 мянган га-д төмс, 2.5 мянган га-д хүнсний ногоо тариалаад байна.
Энэ нь нийт талбайн 180.7 мянган га-д үрсэлгээ хийж, тариалалтын ажил 96.7 хувьтай явж байгаа ажээ. Энэхүү үр тариа, тос, тэжээлийн ургамал, төмс, хүнсний ногооны
тариалалтад 17 сумын 350 гаруй аж ахуй нэгж, иргэн оролцож байгаа юм. Тариалалтын ажилд зүтгэх хүчний трактор 791 ширхэг, үр тарианы үрлүүр 759 ширхэг, хөрс боловсруулах техник
1200 ширхэг, төмс, хүнсний ногооны үрлүүр 81 ширхэгтэйгээр оролцож байна.