Булган боомтоор 12 мянган тонн төмрийн хүдэр тээвэрлэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд
/МОНЦАМЭ/. Ховд аймгийн Булган сум дахь Булган боомтоор уул уурхайн
бүтээгдэхүүний экспортын ачаа тээвэрлэлт хийж буй.
Өөрөөр
хэлбэл, энэ оны тавдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн "Мо-Эн-Ко" ХХК-ийн
Хөшөөтийн уурхайгаас нүүрс тээвэрлэлт хийж байгаа. Тэгвэл Ховд аймгийн Онцгой комисс зургаадугаар сарын 17-ны өдөр хуралдаж, Булган боомтоор дамжуулан гүйцэтгэх "Эй-Эл-Жи-Ти" ХХК-ийн төмрийн хүдэр экспортлох үйл ажиллагаанд
зөвшөөрөл олгохоор боллоо.
Учир
нь МХЕГ, ХӨСҮТ, ОБЕГ-ын хамтарсан ажлын багийн дүгнэлтээр Булган
боомтоор нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахдаа аюулгүй байдлыг хангаж байна.
Цаашид төмрийн хүдрийн экспортыг үргэлжлүүлэх боломжтой гэж үзсэн байна.
Тиймээс
аймгийн Онцгой комиссын хурлаар эхний ээлжинд хилийн боомт дээр төвлөрсөн 12
мянган тонн хүдрийг нэвтрүүлэхээр шийдвэрлэв.
Нүүрсний
тээвэрлэлтийг зохион байгуулахдаа Ховд аймгийн Үенч сумын нутагт
орших Гаалийн хяналтын талбайг ашиглаж байгаа.
Харин
төмрийн хүдрийн тээвэрлэлт хийхдээ Булган сумын Цоохор нуур гэх газарт
орших Гаалийн хяналтын талбайг ашиглана.
"Эй-Эл-Жи-Ти"
ХХК-ийн төмрийн хүдэр экспортлох үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагууд урьдчилсан хяналт
шалгалт хийж, зөвлөмж чиглэл өгчээ.
Жолооч
нар амрах түр байр болон Хятадын талын нүүрс, төмрийн хүдэр хүлээн
авах цэг хүртэл тээвэрлэлт хийхдээ хоорондоо
харилцаа үүсгэхгүйгээр гүйцэтгэнэ.
Жолоочийг
Хятадын талд буулгахгүй өдөрт нь буцаан гаргах зохион байгуулалтын зураглал боловсруулж, мөрдөн
ажиллаж буй. Мөн онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, эрүүл
мэндийн газрын ажилтан, алба хаагчид хяналт тавьж ажиллахаар болов. Ийнхүү хилийн боомтоор 12 тонн төмрийн хүдэр нэвтрүүлэх ажил долоо хоногийн хугацаанд үргэлжлэх аж.