Шилжин ирэгсдийн 69.5 хувь нь эрэгтэйчүүд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2020 оны
эхний 5 сарын байдлаар бусад аймаг, хотоос бүгд 402
хүн шилжин иржээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 919 хүнээр буюу 69 хувиар буурсан үзүүлэлт аж. Энэ нь 2020 оны УИХ-ын ээлжит сонгуультой холбоотойгоор шилжилт хөдөлгөөнийг 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зогсоосонтой холбоотой юм. Дээрх шилжин ирэгсдийн 51.5 хувь нь эрэгтэйчүүд, 48.5 хувь нь эмэгтэйчүүд байгаа аж.
Сонирхуулахад, энэхүү шилжилт
хөдөлгөөний эрэгтэйчүүдийн тоо 69.5 хувиар, эмэгтэйчүүдийн тоо 69.7 хувиар тус тус буурсан байна.