Мал төллөлт 78.7 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-06-17 15:09:08

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ жил төллөх насны нийт 788.8 мянган хээлтэгчээс одоогийн байдлаар 620.7 мянган толгой буюу 78.7 хувь нь төллөсөн байна.

Үүнээс ямааны 81.7 хувь, хонины 81.2 хувь, үнээний 66.5 хувь, гүүний 61.7 хувь, ингэний 49.7 хувь нь төллөжээ. Аймгийн хэмжээнд том малын зүй бус хорогдол 3151 толгой болсон нь өмнөх оны мөн үеэс 241 толгойгоор нэмэгдсэн байна. Хорогдсон малын дийлэнх нь хонь байгаа аж. 

相关新闻