“Хогноос чөлөөлье” хэлэлцүүлэг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММЗХ-ноос энэ сарын 17-нд “Хогноос чөлөөлье” хэлэлцүүлгийг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн их танхимд зохион байгуулна.
Улаанбаатар хотын хүн ам нэмэгдэж, үйлдвэрлэл, үйлчилгээний төвлөрөл ихэссэнтэй холбоотой хог хаягдлын асуудал хөндөх сэдвийн нэг болоод байна. Нийслэлийн хөрсний 72 хувь нь бохирдолтой бөгөөд дулааны улиралд агаарын бохирдлын 30 хувиас илүү нь ил задгай хог хаягдлаас үүдэлтэй байдаг аж. Тиймээс ч МЗХ тавдугаар сарыг “Хогноос чөлөөлье” сар болгон зарласан бөгөөд энэ хүрээнд уг хэлэлцүүлгийг өрнүүлэхээр болсон байна.
Тодруулбал, байгаль орны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл болон эрдэмтэн судлаачид хогны хуримтлал үүсэхээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгож хог хаягдлаар хэрхэн баялаг бүтээж болох талаар хэлэлцэх аж.