Сэлэнгэ аймгийн нийт нутгаар 15, 16-нд 30 градусыг давж хална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-06-14 16:40:17

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний албанаас 6 дугаар сарын 14-18-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцууллаа. 

Энэ сарын 17-нд Сэлэнгэ аймгийн зарим сумын нутгаар түр зуурын бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас 5-10 м/с. Шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. Харин 6-р сарын 15, 16-нд нийт нутгаар 30 градус давж хална. 

相关新闻