"E-MONGOLIA" төсөл Говь-Алтай аймагт хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-06-11 22:44:33

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хамтран төрийн үйлчилгээг цахимжуулах, цахим засаглалыг хөгжүүлэх зорилгоор E-MONGOLIA төслийг Говь-Алтай аймагт хэрэгжүүлж байна.


Тус хөтөлбөрийг Говь-Алтай аймагт нэвтрүүлж, 18 сумын Засаг даргын Тамгын газрын холбогдох мэргэжилтнүүдэд тус үйлчилгээг иргэдэд үзүүлэх талаар сургалт зохион байгуулж, шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангажээ. Энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр төрийн 11 байгууллагын 54 үйлчилгээг иргэн хурууны хээгээ уншуулан сумаасаа авах бүрэн боломжтой юм.

Ингэснээр төрийн үйлчилгээг нэг цэгээс түргэн шуурхай, хүнд суртал чирэгдэлгүй авч, цаг хугацаа хөрөнгө мөнгө хэмнэхээс гадна үйлчилгээний шат дамжлага цөөрсөн байна. Уг төслийг 21 аймагт хэрэгжүүлж төрийн зарим үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэж эхэллээ.

相关新闻