Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалт зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймагт Төрийн үйлчилгээний
байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалт зарлалаа. Энэхүү ажлын байр
нь:
-Хушаат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал;
-Алтанбулаг сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч;
-Цагааннуур сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч;
-Сайхан сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч;
-Ерөө сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч;
-Зүүнбүрэн сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч;
-Орхон сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажлын байранд зарласан байна. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэхдээ Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 141 дүгээр тогтоолоор шалгалтыг хялбаршуулсан горимоор шуурхай зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэр нь төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулахад нөлөөлөх аж.
Эл сонгон шалгаруулах шалгалтад бүртгүүлэх иргэн
тусгай шалгалтын зарыг сайтар судлан, тухайн албан тушаалд тавигдах тусгай
шаардлагыг хангасан тохиолдолд цахимаар бүртгэх гэнэ. Сонгон
шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг тухайн албан тушаалын сонгон
шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг энэ сарын 15-ны
өдрийн 09:00-17:00 цагийн хооронд
selengetu@csc.gov.mn хаягаар цахимаар хүлээн авах аж. Тус сонгон шалгаруулалтыг 2020 оны 6 дугаар сарын 17-ны
өдөр Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын байранд зохион байгуулах бөгөөд шалгалтын цагийг тухайн үед зарлан явуулах юм байна.
Сонгон
шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn болон Сэлэнгэ аймгийн www.selenge.gov.mn цахим хаягаар авах боломжтой.