Кубын судлаачид “COVID-19”-ийн вакцин гарган авахаар ажиллаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ХАВАНА. /Prensa Latina/. “Кубын биотехнологичид шинэ коронавирусээр халдварлахаас урьдчилан сэргийлэх, урт хугацааны, өвөрмөц, хамгаалалтын дархлааг бий болгодог вакциныг гарган авахаар ажиллаж байна” гэж тус улсын Генийн инженерчлэл, биотехнологийн судалгааны төвийн мэргэжилтэн Ирис Вальдес мэдээлжээ.
“Вакциныг гарган авах ердийн үйл явц нь эмнэлзүйн өмнөх туршилтаас эхлээд хүний биед үр дүнтэй, аюулгүй эсэхийг тогтоох хүртэл олон үе шаттайгаар үргэлжилж, олон жилийн хугацаа шаардагддаг бол энэхүү төслийн хувьд зарим үе шатыг товчилсон” гэж “COVID-19”-ийн вакцин гаргах авах төслийн гишүүн И.Вальдес “Mesa Redonda” нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлсэн байна.
Генийн инженерчлэл,
биотехнологийн судалгааны төвийн мэргэжилтнүүд “COVID-19”-ийн вакциныг бүтээхийн тулд бусад вакциныг
гарган авсан өмнөх туршлага дээр тулгуурлан өөрсдийн стратегийг боловсруулахаар
ажиллаж байгаа бөгөөд ахиц дэвшил гарч байгааг тэрбээр онцлон хэлжээ.