Аймгийн ГБХЗХГ-ын ажилтай танилцав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиунаар ахлуулсан ажлын баг Ховд аймагт ажиллалаа.
Ажлын багийнхан шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж Ховд аймгийн
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар \ГБХЗХГ\-ын хамт
олон хэрхэн ажиллаж
байгаад хяналт тавьжээ.
Мөн
тус байгууллагын төлөвлөсөн ажил үүргийн биелэлт, ажилтнуудын мэргэшсэн байдлыг
дүгнэж, арга зүйн зөвлөмж өгчээ.
Тус
ажлын баг Ховд аймагт шинээр барьж байгаа хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг
түр хамгаалах байр, хайраар дүүрэн гэр бүлийн танхим, хүүхдийн оролцооны
байгууллагын өрөөний тохижилт зэрэг бүтээлч ажлын явцтай танилцсан.
Ховд
аймгийн 17 сумын хамтарсан багийн гишүүдтэй цахим хурал хийж, ажлын уялдаа холбоо,
цаашид анхаарах асуудлын талаар харилцан санал солилцсон байна.
Мөн
иргэд, хүүхэд багачууд, залуу үеийн төлөөлөлтэй уулзан тандалт судалгаа хийжээ.
Түүнчлэн орон нутгийн удирдлагуудтай уулзаж бодлогын түвшинд хамтран ажиллахаар
тохиролцсон гэж албаны эх сурвалж мэдээллээ.