“HBO Max” “Салхинд туугдагсад” киног хөтөлбөрөөсөө хасжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
НЬЮ-ЙОРК. /Wall Street Journal/. Африк гаралтай америк эр Жорж Флойд нас барснаас хойш
АНУ-д эсэргүүцлийн жагсаал өрнөсөнтэй холбоотойгоор “HBO
Max” стриминг үйлчилгээ үзүүлдэг
платформ хөтөлбөрөөсөө “Салхинд туугдагсад” киног хасжээ. Энэ кинонд арьс
өнгөөр ялгаварлан гадуурхагдах үзлийн талаарх сэдэв хөндөгддөг байна.
“Салхинд туугдагсад” кино нь урт хугацаанд шүүмжлэлд өртөж байжээ. Кино эхлэхийн өмнө тайлбар өгөх замаар “Салхинд туугдагсад”-г “HBO
Max”-н дэлгэцнээ гаргаж магадгүй байна.
Анхны бүрэн хэмжээний өнгөт кино болсон “Салхинд туугдагсад” нь 8 удаа
Оскарын шагнал хүртэж байжээ. Киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Вивьен
Ли, Кларк Гейбл нар тухайн үедээ олон
сая үзэгчийн хайрыг татаж байжээ.