Сэлэнгэ аймагт 10 иргэн тусгаарлалтад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт 6 дугаар сарын 07-ны 20:00 цагийн байдлаар нийт 10 иргэн Сүхбаатар
сумын Ахмадын сувилал болон аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдан ажиглалтад
байна.
Мөн Сүхбаатар, Мандал, Алтанбулаг, Цагааннуур, Бугант тосгон, Шаамар, Орхон, Орхонтуул, Хөтөлд 36 иргэн гэрээр ажиглалтад байгаа аж.
Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын шуурхай штабын өдөр тутмын мэдээг
Онцгой байдлын газрын emer.selenge@yahoo.com хаягаар хүргүүлж, 7036105
утсанд мэдээлж байна. Мөн ЭМЯ-ны corono.mohs@gmail.com хаягаар мэдээллээ хүргүүлэн ажиллаж байна. Түүнчлэн аймгийн
Эрүүл мэндийн газрын албан ёсны цахим хуудсанд тухай бүр сургалт, мэдээлэл
сурталчилгааг байршуулан ажиллахын зэрэгцээ коронавирусний халдвараас сэргийлэх сургалт сурталчилгааг цаг алдалгүй тогтмол хийж байна. Тухайлбал
энэ хугацаанд 44 хүнд сургалт сурталчилгаа хийж, 83 гарын авлага, материал
тарааж, 10 байгууллага, аж ахуйн нэгжийн 1779 метр квадрат талбайд ариутгал
халдваргүйтгэл хийжээ. Мөн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн 253 хүнд духны халуун хэмжигчээр үзэхэд
халуурсан хүн гараагүй байна. Түүнчлэн цахим орчинд 10 төрлийн урьдчилан сэргийлэх мэдээллийг байршуулж, 165 иргэнд мэдээлэл хүргэн ажиллажээ.