Сэлэнгэ аймагт амьдарч байгаа 38712 хүүхдийн 1.5 хувь нь ихэр
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ
/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт
амьдарч байгаа хүүхдийн талаарх статистик мэдээлэл хүргэе.
2019 оны жилийн эцсийн байдлаар Сэлэнгэ аймгийн нийт суурин хүн амын
36.2 хувь буюу 38712 нь 0-18 насны хүүхдүүд байгаа аж.
Эдгээрээс 48.8 хувь нь охид, 52.2 хувь нь хөвгүүд байгаа юм. Мөн дээрх тооны 52.5
хувь нь ЕБС-д, 21.6 хувь нь цэцэрлэгт хүмүүжиж байна. Сэлэнгэ аймагт
амьдарч буй эдгээр хүүхдүүдийн 3.4 хувь нь хагас өнчин, 0.3 хувь нь бүтэн өнчин
хүүхдүүд байдаг байна. Мөн эдгээрээс 1.5 хувь нь ихэр хүүхдүүд байдаг ажээ.