АНУ-д эсэргүүцлийн жагсаал өрнөсөөр байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /Reuters/.
АНУ-ын Миннесато муж улсын Миннеаполис
хотод Африк-Америк гаралтай Жорж Флойд цагдаа нарт баривчлагдсаны дараа нас
барсныг эсэргүүцсэн жагсаал тус улсын олон хотод өрнөж байна.
Миннеаполис хотын
цагдаагийн газрын ажилтан асан Дерек Шовин 46 настай Ж.Флойдыг баривчлах үедээ газарт
хэвтүүлэн хүзүүн дээрээс нь өвдөглөж байгааг нийгмийн сүлжээнд цацагдсан дүрс бичлэг
харуулсан юм.
Энэ долоо хоногийн даваа гаргийн орой болсон дээрх хэрэгт холбоотой дөрвөн цагдааг хэдийн ажлаас нь халжээ. Мөн Д.Шовиныг хүний амь
насыг бүрэлгэсэн хэрэгт буруутган баасан гарагт баривчилжээ.
Үүнээс гадна баасан
гаргийн шөнө Детройт хотод цугласан жагсагчид руу нэгэн этгээд гал нээсний
улмаас 19 настай эрэгтэй амиа алджээ. Тус хотын олон зуун оршин суугч
цагдаагийн гэм буруутай үйлдлийг эсэргүүцэн жагсаж байгаа аж.
“CNN” сувгийн мэдээлснээр, эсэргүүцлийн
жагсаал АНУ-ын 30 хотод өрнөж байна. Мөн Вашингтон хотын жагсагчид
Цагаан ордны өмнөх Лафайет цэцэрлэгт цугларч, “Би амьсгалж чадахгүй байна”
хэмээн хашгиран эсэргүүцлээ илэрхийлжээ.