Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчид Төв аймагт ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчид Төв аймагт ажиллаж аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцан туршлага судаллаа.
Тодруулбал Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүдээс бүрдсэн 18 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Төв аймгийн ЗДТГ Олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 нэврүүлсэн талаар туршлага судаллаа.
