Их Британид автомашины үйлдвэрлэл 99.7 хувиар буурчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ЛОНДОН. /BBC/.
Их Британийн автомашин үйлдвэрлэл
энэ оны дөрөвдүгээр сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 99.7 хувиар буурсан нь Дэлхийн
II дайнаас хойших хамгийн сул
үзүүлэлт боллоо гэж тус улсын Автомашин үйлдвэрлэгч, худалдаалагчдын
нийгэмлэгээс мэдээлжээ.
Их Британид өнгөрсөн
сард 197 тансаг зэрэглэлийн спорт загварын автомашин үйлдвэрлэсэн бөгөөд
тэдгээрийн 45 нь Их Британийн хэрэглэгчдэд хүрчээ. Автомашины үйлдвэрүүд энэ
хугацаанд эмнэлгийн ажилтнуудад зориулан хамгаалалтын хэрэгсэл үйлдвэрлэхэд голчлон
анхаарч, энэ төрлийн 711495 бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.
“Их Британийн
автомашины үйлдвэрүүд дөрөвдүгээр сард үйл ажиллагаагаа зогсоосон тул энэ нь гайхмаар
үзүүлэлт биш хэдий ч тухайн сард орлого тэг болж буурсан нь тус салбар томоохон
сорилттой тулгарна гэдгийг илтгэн харууллаа” гэж Автомашин үйлдвэрлэгч,
худалдаалагчдын нийгэмлэгийн тэргүүн Майк Хос мэдээлжээ.
Мөн өнгөрсөн сард
Их Британийн үйлдвэрүүдэд 830 хөдөлгүүр үйлдвэрлэж, 781-ийг нь экспортолсон нь өмнөх
оны мөн үеийнхээс 99.5 хувиар буурчээ. Тус улсын автомашин, хөдөлгүүр
үйлдвэрлэгчид энэ долоо хоногоос үйл ажиллагаагаа сэргээх төлөвтэй байна.