Хятадын тэрбумтан Стэнли Хо нас нөгчжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЭЭЖИН. /RIA Novosti/. Азийн хамгийн том казиногийн сүлжээний эзэн, тус бүс нутгийн хамгийн баян хүмүүсийн нэг, Хятадын тэрбумтан Стэнли Хо 98 насандаа таалал төгслөө гэж Хятадын төв телевиз мэдээлжээ.
Макаод казиногийн сүлжээг эзэмшдэг Стэнли Хогийн хөрөнгө 2018 онд 6.4 тэрбум доллароор хэмжигдиж байв. Тэрбумтан дөрвөн удаа гэрлэж байсан ба 17 хүүхэдтэй юм.