Налайх дүүргийн 123 дугаар цэцэрлэгийг өргөтгөх шав тавив
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд Налайх дүүргийн 123 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслол боллоо.
Тус дүүргийн
Засаг дарга Ч.Раднаабазар энэ үеэр хэлэхдээ, "Өнгөрсөн оноос эхлэн хөөцөлдсөний
эцэст өргөтгөлийн ажлыг Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн "Өвсний
үндэс" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр болсон. Өргөтгөл барьснаар нэмж
100 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болно. Налайх дүүрэгт хүүхдэд
ээлтэй, эрүүл аюулгүй орчин бий болгон, сургалтын орчныг шинэчлэх асуудалд
жинтэй хувь нэмрээ оруулж буй Японы Засгийн газар, Япон улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд дүүргийн ард иргэдийн өмнөөс талархал
илэрхийлье” хэмээв.
Цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлыг "Профэшнал сивил инженеринг констракшн" ХХК хийж гүйцэтгэхээр ийнхүү өнөөдрөөс ажлаа эхэллээ.
Тус ёслолд дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Нийгмийн
хөгжлийн хэлтсийн дарга С.Ялалт, Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал, 123
дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Долгорсүрэн болон гүйцэтгэгч компанийнхан, тус цэцэрлэгийн
багш, ажилчид оролцсон юм.